Дээд боловсрол-Эрин үе

ISBN 978-9919-9545-6-7 Дээд боловсрол-Эрин үе (Higher education-New era journal /HENEJ ISSN 2789-8946 print) боловсрол судлал, анагаах ухааны болон сувилахуйн боловсролын талаархи шинжлэх ухааны сэтгүүл

higher-education-new-era-journal.mn

ӨНӨӨДРИЙН БОЛОВСРОЛ-МАРГААШИЙН БАГШ сэдэвт “Дээд боловсролын тулгамдсан асуудал III” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын мэдээ

2019.11.11-14

Дархан Уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан Уул аймаг дахь Их Дээд, Мэргэжлийн Сургуулиудын Консерциумтай хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал III” эрдэм шинжилгээний хурал “ӨНӨӨДРИЙН БОЛОВСРОЛ-МАРГААШИЙН БАГШ” сэдвийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд тус сургууль зохион байгуулагдлаа.  “ӨНӨӨДРИЙН БОЛОВСРОЛ-МАРГААШИЙН БАГШ”  эрдэм шинжилгээний хуралд БСШУСЯ,Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, ЗГ-ын тохируулагч агентлаг МХЕГ болон МУБИС, АШУҮИС болон орон нутгийн Ховд их сургууль, Дорнод их, Дархан Уул аймаг дахь их дээд, мэргэжлийн сургуулиудын консерциум сургуулиуд, ШУТИС-ын харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульзэрэг 14 байгууллагын 120 гаруй эрдэмтэн багш судлаачид оролцлоо. Хуралд оролцогчид дээд боловсролын тулгамдаж буй асуудлаар оюутны суралцах хэв шинж, сургалтын арга зүй, багшийн хөгжлийн талаар онцлож байгаа нь хуралд ирүүлсэн, хэлэлцүүлсэн итгэлүүдээс харагдаж байв. Хурлын үеэр “Дээд боловсрол Эрин үе” сэтгүүлийн 3-р дугаар  хэвлэгдэн гарлаа. Уг сэтгүүлд нийт 45 өгүүлэл ирсэнээс сургуулийн эрдмийн зөвлөл, редакцын зөвлөлөөр хэлэлцэгдэн 43 өгүүлэл хэвлэгдлээ.

ӨНӨӨДРИЙН БОЛОВСРОЛ-МАРГААШИЙН БАГШ” эрдэм шинжилгээний хуралд нийт 17 аман илтгэл, 6цахим илтгэл хэлэлцэгдлээ. Эрдэм шинжилгээний хурлын зочин илтгэлүүдээр:

  • “Анагаах ухааны мэргэжил, хөтөлбөртэй их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлууд”, М.Нямсүрэн, ЗГ-ын тохируулагч агентлаг МХЕГ-ын Боловсрол, соёлын хэлтэсийн дарга, доктор, дэд профессор
  • ”Дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудалд”, Б.Баярцэцэг  БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрхлэгч, доктор
  • “Дээд боловсролын байгууллагуудын хөндлөнгийн чанарын судалгааны зарим дүнгээс”, Б.Батсүх, БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв, Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн
  • “Багшлахуйн менежмент, багшийн хөгжил”, Ч.Пүрэвдорж,  МУБИС, Боловсрол судлалын сургууль, доктор, профессор
  • “Багш мэргэжлийн хөгжил”, С.Эрдэнэцэцэг, МУБИС, Боловсрол судлалын сургууль, доктор, профессор
  • “Бүтээмжийн үйл ажиллагаа, 5S-н туршлагаас” Н.Манчук, ШУТИС-ын харъяа Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэд захирал, докторнар тус тус оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд орон нутгаас болон Улаанбаатар хотоос оролцогчид хурлын эхний өдөр буюу 2019 оны 11-р сарын 14-ны өдрийн 14.00 – 18.00 цагийн хооронд “Дархан-Тужийн нарс-Алтанбулаг-Сэлэнгэ-Дархан” маршрутын дагуу соёлын хөтөлбөрт хамрагдав.

2021 / 11(05)
Үзэх

9 MB

2020 / 12(04)
Үзэх

20 MB

2019 / 11(03)
Үзэх

138 MB

2017 / 12(01)
Үзэх

86MB