Хайлт
Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар
ISSN 2789-8946 print
- Эхлэл
- Редакцийн бодлого
Редакцийн бодлого
Редактор болон хэвлэн нийтлэгчийн ёс зүйн зарчим
Судалгааны ажлын ач холбогдол, хүчин төгөлдөр байдал нь судлаач уншигчдын сонирхол, шинжлэх ухааны хандлагын өвөрмөц шинж, шинэлэг байдлыг тусгасан байвал зохино. Сэтгүүлийн хэвлэн нийтлэх шаардлагыг үндэслэж, тухайн өгүүллийг нийтлэх эсэхийг редактор шийдвэрлэнэ. Үүнд:
- Нийтлэлийн үнэн зөв, найдвартай байдал, төлөөлөх чанар болон шинжлэх ухааны ач холбогдол
- Оюуны өмчийн эрхийг хамгаалах ба сурталчлах хэрэв бүтээлийн хулгай болон буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бол мэдээллийг нийтлэхгүй байх
- Шилдэг бүтээлийг шалгаруулахад зохиогчийн хүйс, бэлгийн чиг хандлага, шашны итгэл үнэмшил, үндэс угсаа, иргэншил, нийгмийн зохион байгуулалт, улс төрийн гишүүнчлэл зэргээс үл хамааран зөвхөн оюуны агуулгыг харгалзах
- Нийтлэгдээгүй материалыг хувь хүн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар ашиглахгүй бөгөөд шүүмж үнэлгээний мэдээлэл, санааг нууцлах
Шүүмжлэгчийн ёс зүйн зарчим
Шүүмжлэгч/Хөндлөнгийн шинжээч нарын үнэлгээ нь хэвлэн нийтлэгчид редакцийн шийдвэр гаргахад туслах ба зохиогчтой редакцийн харилцаа холбоогоор дамжуулан бүтээлээ сайжруулахад нь тусалдаг. Ийм учраас шүүмжлэгчийн үйлдэл бодитой байх ёстой.
- Хянуулахаар ирүүлсэн аливаа гар бичмэлийг нууц баримт бичиг гэж үзнэ. Хэвлэн нийтлэгчээс зөвшөөрөл аваагүй бол бусдад танилцуулах, хэлэлцэхийг хориглоно.
- Үнэлгээг бодитой хийх ёстой. Зохиогчийн хувийн шүүмжлэл хангалтгүй, санал бодлоо тодорхой, нотлох баримттайгаар илэрхийлнэ.
- Шүүмж хийсэн гар бичмэл хэвлэгдээгүй бол уг материалыг нууцалж, хувийн ашиг сонирхолд ашиглахгүй.
- Өөрийгөө гар бичмэлийг хянах чадваргүй гэж үзсэн эсвэл үүнийг хурдан хянах боломжгүй гэдгийг мэдэж байгаа аливаа сонгогдсон шүүмжлэгч нар редакторт мэдэгдэж, хянан шалгах үйл явцаас татгалзана.
Судалгаа хийж буй зохиогчдын баримтлах ёс зүйн зарчмууд
Зохиогчид судалгааны үр дүнгийн агуулга, дэвшүүлсэн санаа, шинэлэг байдал, үнэн байдлыг бүрэн хариуцна.
- Гүйцэтгэсэн судалгааны ажлынхаа талаар тодорхой тайлбарласан байна.
- Үр дүн болон дүгнэлт нь дахин давтагдах, практикт хэрэглэгдэх тул судалгааны ажилдаа тодорхой тусгана.
- Мэдсээр байж залилан мэхлэх, хуурамч үр дүн гаргах нь ёс зүйгүй үйлдэл тул хүлээн зөвшөөрөх ёсгүй.
- Зохиогч уг бүтээлийг бүхэлд нь анхны эх хэлбэрээр нь өөрөө бичсэн, хэрэв бусдын бүтээл, эсвэл бусдын үгийг ашигласан бол тэдгээрээс зохих ёсоор иш татсан гэдгээ батлах ёстой. Бүтээлийн хулгайн бүхий л хэлбэр нь хэвлэн нийтлэлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
- Зохиогч үргэлж бусдын бүтээлийг зохих ёсоор үнэлж байх ёстой.
- Зохиогч нь судалгааны ажлын үндэс болсон нийтлэлээс иш татсан байна. Гуравдагч этгээдтэй хийсэн харилцан яриа, захидал харилцаа, хэлэлцүүлэг гэх зэрэг хувийн байдлаар олж авсан мэдээллийг эх сурвалжийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах, мэдээлэхийг хориглоно.
- Судалгаанд хамрагдсан хүмүүсийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр нууцлалын хяналтын явцад олж авсан мэдээллийг ашиглахыг хориглоно.
- Зохиогч нь үндсэндээ яг адилхан хийгдсэн судалгаа бүхий гар бичмэлийг хэд хэдэн сэтгүүл эсвэл үндсэн хэвлэлд нийтлүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Нэг гар бичмэлийг олон сэтгүүлд нэгэн зэрэг илгээсэн бол хэвлэн нийтлэлийн ёс зүйгүй үйлдэл гэж үзнэ.
- Өмнө нь хэвлэгдсэн нийтлэл эсвэл нэг асуудлыг арай өөр нөхцөл байдалд судалж, ижил асуудлыг хэсэгчлэн өөрчилсөн нийтлэлийг хянуулахаар оруулж болохгүй.
- Чухал хувь нэмэр оруулсан бүх оролцогчдыг хамтран зохиогчоор оруулах ёстой. Хамтран зохиогч нь бүх хамтарсан зохиогчдоор бүтээлийг эцсийн хувилбараар батлуулж, хэвлэн нийтлэх зөвшөөрөл өгсөн эсэхийг баталгаажуулах ёстой.
- Зохиогч өөрийн хэвлүүлсэн бүтээлдээ алдаа мадагтай байдал илрүүлсэн тохиолдолд сэтгүүлийн эрхлэгчид аль болох түргэн мэдэгдэж, тухайн бүтээлийг эргүүлэн татах, засварлах талаар редактортай хамтран ажиллах үүрэгтэй. Хэвлэн нийтлэгч нь гуравдагч этгээдээс хэвлэгдсэн бүтээл нь ихээхэн алдаа мадагтай байгааг олж мэдсэн бол энэ тухай зохиогчид нэн даруй мэдэгдэж, уг бүтээлийг даруй эргүүлэн татах буюу засуулах ёстой.
Зохиогчийн эрхийн тодорхойлолт
Зохиогчийн эрхийг тодорхойлох гэдэг нь гар бичмэлийн зохиогчдын бүлгийн зохиогч тус бүр судалгаанд, түүний тодорхой хэсэгт хувь нэмрээ оруулсан гэсэн баталгаа гаргана гэсэн үг юм.
Ашиг сонирхлын зөрчил
Зохиогчид HENEJ-д гар бичмэлээ илгээхдээ санхүүгийн болон/эсвэл санхүүгийн бус ашиг сонирхол байгаа болон байхгүй гэдгээ мэдэгдэх ёстой.Ил тод байдлыг хангах, уншигчдад үүсэн гарах асуудлын талаар өөрсдийн санал дүгнэлт гаргахад нь туслах үүднээс HENEJ зохиогчдоос санхүүгийн болон/эсвэл санхүүгийн бус ашиг сонирхлын талаар мэдүүлэхийг шаарддаг. Зохиогчид санхүүгийн ашиг сонирхлын үүднээс ил тод байдлыг баталгаажуулахад шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгөх ёстой.Хяналтын шатанд ийм зөрчил илэрвэл шүүмжлэгч энэ тухай редакцид мэдэгдэж, тухайн гар бичмэлийг хянахаас татгалзах үүрэгтэй.
Гомдлыг шийдвэрлэх
Хэрэв сэтгүүлийн редакцид албан ёсоор гомдол ирсэн бол үндэслэлийг шалгаж, хэлэлцэнэ.Сэтгүүлийн редакци нь эрдэм шинжилгээний шударга байдлын ёс зүйн бүх хэм хэмжээ, зарчмуудыг хангах, баталгаажуулах, дагаж мөрдөхөд чиглэсэн бүх журмыг хэрэгжүүлнэ.
Архивлах
Сэтгүүлийн бүх дугаар нь хэвлэмэл болон цахим хэлбэрээр сэтгүүлийн редакцид хадгалагдана. Сэтгүүлийн вэб нь зохиогчдод бүтээлээ татаж, хадгалах боломжийг олгоно.
Зар сурталчилгааны талаархи нийтлэлийн бодлого
Сэтгүүлийн хуудсан дээр байрлуулсан сурталчилгаа нь сэтгүүлийн сэдэвтэй шууд болон шууд бус холбоотой байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлийн сэдэвтэй холбоотой бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээний талаархи мэдээллийг агуулсан байна.
Зар сурталчилгаа нь үндсэн агуулгатай нэгдмэл биш бөгөөд тусдаа хуудас/таб дээр нийтлэгдэнэ.
Хөндлөнгийн үнэлгээ хийх явц
Редакцийн зөвлөл нь нээлттэй шүүмж үнэлгээг хэрэгжүүлдэг. Энэ үйл явц нь дараах агуулгатай байна.
- Юуны түрүүнд сэтгүүлийн редакциас бүх гар бичмэлийг сэтгүүлийн сэдэв, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлнэ
- Редакцийн шийдвэрийн дагуу гар бичмэлийг холбогдох чиглэлээр дор хаяж хоёр хөндлөнгийн шинжээчид илгээнэ.
- Шүүмжлэгчдийн сэтгэгдлийг гар бичмэлийг засварлах боломжтой зөвлөмжийн хамт зохиогчдод дамжуулдаг.
- Зохиогчид гар бичмэлийг хянан үзэж, дахин ирүүлэхийг зөвшөөрсөн эсэх, гар бичмэлээс татгалзсан эсэх талаар редактор зохиогчдод мэдэгдэнэ.
Төлбөрийн нөхцөл
Сэтгүүлийн шаардлага хангасан нэг өгүүллийн хэвлэлтийн үнэ 40000 төгрөг (4-6 хуудас)
Үүнд: Өгүүллийн хэвлэлийн эх бэлтгэх, HENEJ форматын загвар засварлах, хүснэгт, зураг шалгах, лавлагааны жагсаалтын дизайн (стандартуудын дагуу дизайн хийх, код танигч хайх, нэмэх, нийтлэлдээ код танигчийг тохируулах), хэвлэлтийн үнэ.