Дээд боловсрол-Эрин үе

ISBN 978-9919-9545-6-7 Дээд боловсрол-Эрин үе (Higher education-New era journal /HENEJ ISSN 2789-8946 print) боловсрол судлал, анагаах ухааны болон сувилахуйн боловсролын талаархи шинжлэх ухааны сэтгүүл

higher-education-new-era-journal.mn

Зохиогчийн заавар

Зорилго ба хамрах хүрээ

“ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь боловсрол судлал,  анагаах ухааны болон сувилахуйн боловсролын талаархи шинжлэх ухааны ололтыг түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.


Эрдэм шинжилгээний өгүүлэл

А4 форматын 3-5 нүүр, дараах бүтэцтэй байна. Үүнд:

  • Гарчиг
  • Зохиогчийн нэр (Зохиогчдын нэрс, харъяалал, цахим хаягийг бичнэ)
  • Товч утга (Монгол хэлээр, 300 үгэнд багтаасан)
  • Түлхүүр үгс (Монгол хэлээр, 3-5 үг)
  • Үндэслэл
  • Зорилго, Зорилт
  • Материал, арга зүй
  • Үр дүн
  • Хэлцэмж
  • Дүгнэлт
  • Талархал
  • Ном зүй
  • Abstract, Key words (Англи)


Бичвэрийн хэлбэр /Format/

Бичвэр нь А4, Arial фондоор, 12 pt үсгийн өндөртэй, мөр хоорондын зай 1.5 байх ба header, footer, footnote комманд, tab товч ашиглаагүй байна. Тодотгосон үг ба нян вирусын нэрийг Italic-аар бичнэ.Ашигтай талбайн хэмжээ (margins) нь Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см байна.


Хүснэгт

Хүснэгтэд гарчиг өгч тайлбар хийсэн байх ба Араб тоогоор дугаарлан хүснэгтийг зүүн дээд хэсэгт бичнэ. Жишээ нь Хүснэгт 2., Symbol болон тэгшитгэл оруулахдаа “Math Type” цэсийг ашиглан файлыг зөвхөн doc. өргөлтөөр хадгалсан байна.


Зураг

Бүх зураг ба хувилсан /scan/ зураасан зургуудыг электрон хэлбэрт оруулан JPEG, TIFF өргөтгөл бүхий 300 dpi нягтралтай, MS office програмыг ашигласан байна. Зургийг дугаарлан, зургийн нэрийг бичсэн байх, Жишээ нь: Зураг 1., Зураг доторхи бүх зураас, үсэг, дугаар зэрэг нь ойлгомжтой тод байх.


Товчлол

Хэрэв товчлол хэрэглэсэн бол эхний удаа дэлгэрэнгүй бичээд ард нь хаалтан дотор товчлолыг бичиж, цаашид товчлолыг хэрэглэнэ.


Ишлэл, Ном зүй

Vancouver загварыг ашиглан бичнэ. Текст доторх ишлэлийн дугаарыг холбогдох хэсгийн өгүүлбэрийн ард тавина. Номзүйн жагсаалтыг сүүлийн хуудсанд, анх дурдсан дарааллаар бичнэ. Зохиогчийн нэрийн хооронд таслал тавих ба сүүлчийн зохиогчийн нэрийн ард цэг тавина. Зохиогчийн тоо зургаагаас дээш бол эхний зургаан хүний ард нь "et al" гэж бичнэ. Гарчигийн эхний үгийн эхний үсгийг томоор, бусдыг нь жижиг үсгээр бичнэ. Гарчигийн доогуур зурахгүй, мөн налуу үсгийг ашиглахгүй. Сэтгүүлийн товчилсон нэрийг бичиж, зай аваад боть, дугаарыг хаалтанд бичиж, хоёр цэг тавиад, хэвлэгдсэн хуудасны тоог бичээд цэг тавина. Жишээлбэл, Brain Res. 2002;935(1-2):40-6. Сэтгүүлийн нэрний товчлолыг олохын тулд Medline сэтгүүлийн мэдээллийн сан руу орж сэтгүүлийн нэрээр хайна. Хуудсыг тавихдаа тухайн нийтлэлийн бүх хуудасны дугаарыг бичнэ: 124-7 (хуудас 124-127) эсвэл 215-22 (хуудас 215-аас 222). Цахим эх сурвалжид хамаарах мэдээллийг дээрх хэвлэлийн материалтай адил оруулаад, бусад хүмүүс эх сурвалжийг олох боломжтой болгохын тулд цахим линкийг нэмнэ. Vancouver загварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://michener.ca/students/library/referencing-writing-help/vancouverstyle/ хаягаар үзнэ үү.


Номзүйн жагсаалтын бичиглэлийн жишээ:

Сэтгүүлийн нийтлэл, 6 хүртэлх зохиогчтой бол:
1. Al-Habian A, Harikumar PE, Stocker CJ, Langlands K, Selway JL. Histochemical and immunohistochemical evaluation of mouse skin histology: comparison of fixation with neutral buffered formalin and alcoholic formalin. J Histotechnol. 2014 Dec;37(4):115-24.

Цахим сэтгүүлийн нийтлэл:
2. Poling J, Kelly L, Chan C, Fisman D, Ulanova M. Hospital admission for community-acquired pneumonia in a First Nations population. Can J Rural Med [Internet]. 2014 Fall [cited 2015 Apr 27];19(4):135-41. Available from: http://www.srpc.ca/14fal.html by selecting PDF link in table of contents.

Цахим сэтгүүлийн нийтлэл, 7-оос дээш зохиогчтой бол:
3. Aho M, Irshad B, Ackerman SJ, Lewis M, Leddy R, Pope T, et al. Correlation of sonographic features of invasive ductal mammary carcinoma with age, tumor grade, and hormone-receptor status. J Clin Ultrasound [Internet]. 2013 Jan [cited 2015 Apr 27];41(1):10-7. Available from: http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/jcu.21990/full DOI: 10.1002/jcu.21990


Ном:
4. Buckingham L. Molecular diagnostics: fundamentals, methods and clinical applications. 2nd ed. Philadelphia: F.A. Davis; c2012.


Цахим ном:
5. Martin A, Harbison S, Beach K, Cole P. An introduction to radiation protection [Internet]. 6th ed. London: Hodder Arnold; 2012 [cited 2015 May 28]. Available from: http://lrc.michener.ca:2048/login?url=http://search.ebscohost.com/login.aspx?direct=true&db=nlebk&AN=466903&site=ehost-live&ebv=EB&ppid=pp_iii with authorized username and password.


Вэб хуудас:
6. Alzheimer Society of Canada [Internet]. Toronto: The Society; c2015. Benefits of staying active; 2013 Jan 28 [cited 2015 May 29];[about 1 screen]. Available from: http://www.alzheimer.ca/en/kfla/Living-with-dementia/Day-to-day-living/Staying-active/Benefits-of-staying-active


Тойм өгүүлэл

  • Боловсрол судлал, Анагаах ухааны боловсрол, сувилахуйн боловсрол судлалын чиглэлээр хийгдсэн бодлогын чанартай судалгааны үр  дүнг тоймлон нийтэлнэ
  • Судалгааны тойм нь 6-10 хуудсанд багтсан мэдээллийн эх сурвалжийг багтаасан байн


Судалгааны бүтээлийн шүүмж

  • Судалгааны бүтээлийн шүүмжийг тухайн судлаачаас өөр судлаач бичсэн байна.
  • Шүүмж нь тухайн бүтээлийн боловсрол судлалын салбарт оруулж буй хувь нэмрийг дурьдаж, практикт нэвтрүүлэх боломж, бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан байдлаар бичнэ.
  • Тухайн бүтээл хэвлэгдсэнээс хойш 3-с доошгүй сарын дараа түүний ач холбогдлыг нь үнэлсэн байдлаар гаргасан шүүмжийг хэвлэх боломжтой.


Боловсрол судлалын талаарх туршлага

  • Боловсрол судлалын талаархи шинэ бүтээл, ашигтай загвар оюуны өмчийн гэрчилгээ авсан бүтээлүүдийн талаар хэвлэнэ.
  • Энэхүү туршлагын зорилго, хэрэглэгдсэн байдал, тооцоо судалгаа, үр дүн зэргийг тодорхой тусгана.


Шинэ санаа, төсөл

  • Шинэ санаа төсөл нь шинэлэг, судалгааны бодит үр дүнг тусгасан, асуудал хөндсөн, цаг үеэ олсон, өргөн цар хүрээг хамарсан байна.

2021 / 11(05)
Үзэх

9 MB

2020 / 12(04)
Үзэх

20 MB

2019 / 11(03)
Үзэх

138 MB

2017 / 12(01)
Үзэх

86MB