Хайлт
Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар
ISSN 2789-8946 print
- Эхлэл
- Танилцуулга
Танилцуулга
Даяаршил (globalization), тасралтгүй төгөлдөршил (continuous innovation), цахимжилт (digitalization) нь үр дүнд суурилсан сургалтыг явуулах, сургалтын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх өндөр ёс зүйтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, улмаар сэтгэл ханамжийн дүнг тасралтгүй дээшлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.
Дээд боловсрол-Эрин үе (Higher education-New era journal / HENEJ ISSN 2789-8946 print) сэтгүүл нь боловсрол судлал, анагаах ухааны болон сувилахуйн боловсролын талаархи шинжлэх ухааны ололтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутаг дахь багш, судлаачдыг дэмжих, тэдний судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд нээгдсэн.
HENEJ нь редакцийн зөвлөлдөө анагаах ухаан, сувилахуй, хүмүүнлэг, эдийн засаг, техник технологи, хөдөө аж ахуй гэх мэт салбар бүрээс төлөөллийг оролцуулдаг. 2021 оноос жилд 2 дугаарыг эрхлэн гаргаж байна. Цаашид редакцийн бодлого, хөгжлийн стратегийг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэхийг зорин ажиллаж байгаа ба эхний суурь алхмуудыг амжилттай эхлүүлээд байна.
Тус сэтгүүл нь эрхэм уншигчид, судлаачид та бүхний ирүүлсэн тойм өгүүлэл, бүтээлийн шүүмж, боловсрол судлалын талаарх туршлага, шинэ санаа төсөл, эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авч, нийтлэх боломжтой. Та бүхний шинжлэх ухааны бүтээлийг олон нийтэд таниулахад манай сэтгүүлийн редакц хамтран ажиллахдаа таатай байна.