Дээд боловсрол-Эрин үе

ISBN 978-9919-9545-6-7 Дээд боловсрол-Эрин үе (Higher education-New era journal /HENEJ ISSN 2789-8946 print) боловсрол судлал, анагаах ухааны болон сувилахуйн боловсролын талаархи шинжлэх ухааны сэтгүүл

higher-education-new-era-journal.mn

“Дээд боловсролын тулгамдсан асуудал II” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал

Дархан Уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан Уул аймаг дахь Их Дээд, Мэргэжлийн Сургуулиудын Консерциумтай хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал II” эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тус сургууль дээр болж өндөрлөлөө. Тус хуралд БСШУСЯ, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, БСШУСЯ, Боловсролын Зээлийн сан, БСШУСЯ, Боловсролын Хүрээлэн болон МУБИС, МУИС, ХААИС болон орон нутгийн Ховд их сургууль(5 хүний бүрэлдэхүүнтэй), Дорнод их сургууль(12хүний бүрэлдэхүүнтэй), Дархан Уул аймаг дахь их дээд, мэргэжлийн сургуулиудын консерциум сургуулиуд, ШУТИС-ын харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль(5 хүний бүрэлдэхүүнтэй) зэрэг 17 байгууллагын 150 гаруй эрдэмтэн багш судлаачид оролцлоо. Хуралд оролцогчид дээд боловсролын тулгамдаж буй асуудлаар насан туршийн боловсрол, эх хэл, багшийн хөгжил, цахим сургалтын асуудлуудыг онцлож байгаа нь хуралд ирүүлсэн, хэлэлцүүлсэн итгэлүүдээс харагдаж байв. Хурлын үеэр “Дээд боловсрол Эрин үе” сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Уг сэтгүүлд нийт 56 өгүүлэл ирсэнээс сургуулийн эрдэмтдын зөвлөлөөр хэлэлцэгдэн 49 өгүүлэл хэвлэгдлээ.

“Дээд боловсролын тулгамдсан асуудал II”хуралд нийт 15  аман илтгэл, 10 ханын илтгэл хэлэлцэгдлээ.  Зочин илтгэлүүдээр:

  • “Дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал”, Б.Мядагмаа, БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн  доктор
  • ”Төрөөс дээд боловсролыг дэмжих хөтөлбөрүүд ба Оюутны хөгжлийн зээл”, С.Зориг, БСШУСЯ, Боловсролын зээлийн сан, дотоод зээлийн мэргэжилтэн
  • “21-р зууны монгол суралцагчийн компетенцийн “Тоонон” загварН.Оюунцэцэг,  МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн зөвлөх профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор
  • “Насан туршийн боловсролын өнөөгийн хандлага”, С. Эрдэнэцэцэг,  МУБИС, Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн тэнхмийн Зөвлөх профессор, Боловсрол судлалын доктор, профессор
  • “Багшийн хөгжил”, Р.Чанцалдулам, ХААИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч, докторнар тус тус оролцлоо.

2021 / 11(05)
Үзэх

9 MB

2020 / 12(04)
Үзэх

20 MB

2019 / 11(03)
Үзэх

138 MB

2017 / 12(01)
Үзэх

86MB